Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Баянхонгорын өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ ашиглах шинэ автомашиныг өчигдөр хүлээн авчээ.

Эрүүл мэндийн сайдын багцаас хөрөнгийг нь шийдвэрлэсэн өрхийн ЭМТ-ийг унаатай болгох төслийг “Будума” ХХК гүйцэтгэж, “Приус” маркийн машинуудыг нийлүүлснийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар хүлээлгэн өгсөн байна.

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй түргэн хүргэхэд нэн шаардлагатай байсан автомашинтай болсон эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад хандаж аймгийн удирдлагууд тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, салбарын бодлого, тэр дундаа урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн эргэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг захив гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан