Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Л.Батхүү: СЕХ-ноос 10-нд нэр дэвшигчдийн нэрсийг зарлахаас өмнө амжиж шийдвэр гарна

Л.Батхүү: СЕХ-ноос 10-нд нэр дэвшигчдийн нэрсийг зарлахаас өмнө амжиж шийдвэр гарна

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дөнгөж саяхан шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм.

Тэгвэл "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүүгээс цаашид хэргийн процесс хэрхэн үргэлжлэх талаар зүйлийг тодруулахад "Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Н.Номтойбаярыг нэр дэвшихээр бүртгэхээс татгалзсан СЕХ-ны шийдвэр хууль бус болохыг тогтоож сонгуульд өрсөлдөх, жагсаалтын нэг номерт нэрийг нь бичиж, сонгуульд нэр дэвших эрхийг нь баталгаажуулж нэр дэвших үнэмлэхийг нь олгох асуудлаар нэхэмжлэх гаргасан. Шүүх уг асуудлыг авч хэлэлцээд Н.Номтойбаярын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж чанартай учраас Үндэсний эвсэлийн жагсаалтын нэгдүгээрт Н.Номтойбаяр бичигдэх боломжтой болж байна.  Шүүхийн шийдвэр тав хоногийн дотор бичгээр албажиж гарах зохицуулалттай.

Тухайн шүүхийн шийдвэрийг СЕХ дахин авч хэлэлцээд мөн тав хоногийн дотор гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр эцэслэгдэнэ. Гэхдээ заавал тав хоног болоод шийдвэрийг нь хүлээлгэж өгнө гэсэн үг биш. Учир нь энэ хэрэг бол яаралтай гэх үү, тусгай гэх үү цаг нартай уралдан шийдэгдэх учиртай тул аль болох хамгийн боломжит богино хугацаанд шийдвэрүүд нь гараад явах хуулийн зохицуулалттай. Тиймээс СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчдийн нэрийг зургадугаар сарын 10-нд зарлахаас өмнө амжиж шийдвэр нь гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан