Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
УНТЭ уушгины дурангийн чиглэлээр Япон улстай хамтран ажиллана

УНТЭ уушгины дурангийн чиглэлээр Япон улстай хамтран ажиллана

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төв, Япон улсын Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасагтай хамтарсан “EBUS-д чиглэсэн бронхоскопийн сургалт, техникийн сайжруулалт” төслийн уулзалт боллоо.

Уулзалтын эхэнд УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн урдаа барьдаг, чухал салбаруудын нэг бол Уушги, харшил судлалын төв юм. Манай уушгины тасгийн хувьд харьцангуй залуу баг бөгөөд орчин үеийн эмчилгээ оношилгооны технологийг өөрсдөө санаачлан төсөл бичиж амжилттай нэвтрүүлээд байгаа билээ. Манай улсын хувьд тоосжилт, агаарын бохирдол ихтэй учир уушгины эмгэгтэй хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна. Тэр тусмаа халдварт болон халдварт бус өвчнүүд, уушгины хавдар ихэсч байгаа судалгаа гарсан” тухай дурдаад Японы төлөөлөгчдөд хандан УНТЭ болон нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллахаар ирсэнд маш их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Хурлаар Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасгийн эмч Кусаба Юүсакү төслийн талаар танилцуулга хийсэн бол АШУҮИС-ийн профессор, Уушиг судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Д.Ичинноров “Монголын уушгины дурангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал“ сэдвээр, УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг “Монгол дахь EBUS-ийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал уушгины дурангийн чиглэлээр хамтран ажиллаж, төслөө цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.

 

1 Сэтгэгдэл
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Хамгийн их уншсан