Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Үерт хохирсон иргэдэд туслах боломжгүй гэв

Үерт хохирсон иргэдэд туслах боломжгүй гэв

Улаанбаатар хотноо өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард орсон борооны улмаас Сэлбэ гол дагуух нийтийн эзэмшлийн орон сууцанд бизнес эрхэлдэг байсан 30 орчим иргэн, аж ахуйн нэгж усанд автаж, их хэмжээний хохирол хүлээсэн юм.  Тэдгээр иргэн, аж ахуйн нэгж өнгөрсөн 10 сарын хугацаанд төрийн холбогдох байгууллагуудад хандсан ч тусыг эс олжээ. Зарим иргэн 200-гаад сая төгрөгийн хохирол хүлээсэн бол зарим иргэн нь 70 сая орчим төгрөгийн хохирол ч хүлээсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван бизнесээ хөдөлгөж байсан тул одоо зээлээ төлөх ч боломжгүй. Хэрэв татварын хөнгөлөлт эдлүүлэх, бага хүүтэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл зээлээ төлөх боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Эл асуудлаар өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандсан ч нааштай хариу хүлээж аваагүй байна. Уг нь тэд хохирлоо барагдуулна гэхээс илүү татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжийг олгох хүсэлт тавьжээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбараар бол дээрх аж ахуй нэгжүүд нийслэлд хандахаасаа илүүтэй холбогдох захиргааны байгууллагад хандах, шүүхийн шийдвэр гаргуулах ёстой. Шүүхийн болон захиргааны шийдвэргүй байхад иргэдийн хохирлыг барагдуулбал албан тушаалаа хэтрүүлсэн болно гэж займчуулав.

Зудад малаа алдсан малчдад жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож, зөрүү 17 орчим хувийн хүүг татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулахаар болсон. Мөн малчны зээлийн хүүгийнх нь төлбөр болох 200 гаруй тэрбумыг төрөөс даах зэрэг зохицуулалт хийж болсон ч ялгаагүй л байгалийн гамшгийн улмаас бизнесгүй болж, өр ширээ хэрхэн барагдуулах учраа олохгүй яваа иргэддээ төр нь адилхан зарчмаар хандахад юу нь болдоггүй юм бол доо.

МАН малчид, ядарсан бизнес эрхлэгч хоёртоо арай л ялгавартай хандаад байна даа. Аяганы алгаас адууны алаг нь дээр гэж үг бийг санаарай хотын дарга аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан