Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Арьс, махаар хооллогч нянгийн өвчлөл Японд ихэсчээ

Арьс, махаар хооллогч нянгаас үүсдэг үхлийн аюултай "стрептококкийн хорт шокийн хам шинж" гэх өвчлөл Японд хурдацтай тархаж байна. Энэ оны эхний хагаст бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх оны мөн үеэс давсан гэж Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэн Мягмар гаригт мэдэгдэв. Хам шинж нь "Streptococcus pyogenes" хэмээх нянгаар үүсгэгдсэн ба 977 тохиолдол бүртгэгдсэн. Ихэнх тохиолдолд улаан хоолой хүртэл "Streptococcus pyogenes" нян тархдаг. Хүндэрсэн тохиолдолд үе мөч үхжиж, эд эрхтний дутагдалд хүргэдэг.

Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн тоо өнгөрсөн он 941-д хүрсэн. Энэ нь 1999 онд уг өвчин бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр тоо байсан. Гэвч жил бүр тохиолдлын тоо нэмэгдсэн байна. Токиод хамгийн олон буюу 145 хүн өвчилжээ. "Streptococcus pyogenes" нян нь хоруу чанартай, халдварт омогт багтдаг тул Токио төвтэй Канто мужид халдвар улам бүр нэмэгдэж байна гэж хүрээлэнгээс мэдэгдэв.

Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн профессор Кен Кикучи хэлэхдээ, шархаар дамжин тус нянгаар хамгийн их өвчилдөг. Хэрэв хөлийн шарх аниагүй тохиолдолд нянгийн халдвар авсан бол биеэр тархах боломжтой. Өндөр настай хүн өвчилсөн тохиолдолд 48 цагийн дотор нас барах хэмжээний аюултай аж. Өндөр халуурах, шарх хурдан хавдах нь аюултай шинж тэмдэг тул яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан