Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
НЭМҮТ: Өөрийн нас, өндөрт тохирсон скүүтер, дугуй унахыг зөвлөе

Сүүлийн үед 16 нас хүрээгүй хүүхэд мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж, улмаар зам тээврийн осолд өртөх тохиолдол гарсаар байгааг НЭМҮТ-ээс мэдээллээ.

Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "Унадаг дугуйг арав хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" хэмээн заасан байдаг.

Унадаг дугуй, скүүтер, скейтборд унахдаа баримтлах аюулгүй ажиллагааны дүрэм:

  • Өөрийн нас, өндөр, чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах

  • Дуулга өмсөх

  • Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх

  • Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй

  • Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх

  • Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх

  • Зүүн эргэх, баруун тийш эргэх, зогсох гарын дохиог сургах

  • Замын дохио, тэмдгийг ойлгож ажиглаж байгаа эсэхийг шалгах 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан