Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Сонгууль будлиантуулах зорилготой үйлдлүүд гарсаар байгааг эсэргүүцэж, СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Улс төрийн намууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж, сонгуулийн үеэр гарч буй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох ч иглэлээр ажиллаж байгаа. Уг ажлын хэсгээс өмнө нь хэд хэдэн асуудлаар СЕХ болон ТЕГ-т шаардлага мэдээлэл хүргүүлсэн ч дорвитой үр дүн гарахгүй, хууль зөрчсөн үйлдлүүд үргэлжилсээр буйг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.

Мэдээллийн үеэр Ардчилсан намын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа “Өмнөх сонгуулиудын үеэр гарч байсан болон цаашид гарах эрсдэлтэй хууль бус үйлдлүүдийг судалгаа дүгнэлтэд үндэслэн гаргаж тавьсан боловч дорвитой шийдэгдэхгүй байсаар сонгуультай золголоо. Иргэдэд мөнгө тараадаг, үнэгүй үйлчилгээ, бэлэг сэлт өгдөг зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрийдлээр бэлэн мөнгө тараасан. Энэ асуудлыг баримтжуулж, СЕХ, цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн сонгуулийн 2 дугаар тойрог буюу Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш өөрийн намын байрандаа тухайн багийн иргэдийг авчирч 100 мянган төгрөг тараан, МАН-ын 10 нэр дэвшигчийн нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг бөглүүлж байгаад

газар дээрээ баригдсан. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдлүүд хаа сайгүй гарч байгаа тул СЕХ-нд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Ховд аймгийн Жаргалан сумд гарсан хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хуулийн байгууллагаар нэн яаралтай горимоор шалгуулж, хариуг яаралтай мэдэгдэх, өмнө нь гарсан зөрчлийн талаарх улс төрийн намуудын гомдлыг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар ЦЕГ-ын удирдлагаас тайлбар авах, СЕХ-ны аймаг, нийслэл, сум, багийн хэсгийн хороодын гишүүдийн танилцуулга мэдээллийг зарлах, төрийн албан хаагчид сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах ямар нэг үйлдэл хийвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдгийг сануулах, санал тоолох машиныг санамсаргүй түүврийн аргаар тестэлж шалгах, машинд уншигдсан саналын хуудасны тоо дэлгэцэнд гарах үеийн буюу санал тоолох үеийн процессыг улс төрийн намуудын төлөөллийг байлцуулан тестлэх, санал авах ажиллагаа дууссанаас хойш 30 минутын дотор дүнг гаргах зэрэг шаардлагыг улс төрийн намууд СЕХ-нд хүргүүлж буй юм байна.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан