Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ХАЙРТАЙ ЖҮЖИГЧНЭЭ АВРАХАД НЭГДЬЕ

“Мөрөөдлийн хөлөг онгоц” телевизийн олон ангит уран сайхны киноны эсрэг тэсрэг зан ааштай ихэр ах дүүс болох Гантулга, Гарьдын дүрээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин бол Ж.Жамъянсүрэн юм. Харамсалтай нь авьяаслаг залуу найруулагч, жүжигчин маань 2009 оноос хойш бөөрний дутагдалд орж, өнөө хүртэл хүндээр өвчлөөд байгаа юм. Түүнд бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай гэж мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарчээ. Тиймээс гавьяат жүжигчин Л.Жамсранжав агсны ууган хүү Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээнд зориулан урлагийн анд нөхөд, ах дүүс нь “Нэгэн нарны доор” хэмээх хандивын тоглолт зохион байгуулна. Энэ сарын 6-ны өдөр “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд болох уг тоглолтыг үзэж хайртай жүжигчнээ аврах үйлст нэгдээрэй.
Хандивын данс ХААН банк 5027613885. Харин 150100 дугаарт мессэж бичвэл хандив болон очих юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан