Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ДЭМБ-ын НДББ, бүсийн зарим орнуудаас зөвлөхүүд манай улсад хүрэлцэн ирээд байна

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс орон хоорондын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг”-ийн хүрээнд 2024 оны 6-р сарын 10-наас 15-ний өдрүүдэд нийслэл болон орон нутагт ажиллахаар ДЭМБ-ын НДББ, бүсийн зарим орнуудаас зөвлөхүүд манай улсад хүрэлцэн ирээд байна.

Тус ажлын хүрээнд 2024 оны 6-р сарын 11,12-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, мэргэжилтэн Б.Оролзодмаа, НЭМҮТ-ийн СУА-ны дарга У.Эрхэмбаяр, ЭМДМА-ны мэргэжилтэн Б.Идшинхорлоо нар ДЭМБ-ын зөвлөхүүдийн багийн бүрэлдхүүнд ажиллаж буй, ДЭМБ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, НДББ-ийн ХБӨ-ий Менежмент хариуцсан Зохицуулагч Др. Роландо Энрике Доминго; ДЭМБ-ын НДББ-ийн Номхон далайн арлын улсуудын ХБӨ-ий асуудал ариуцсан Багийн зохицуулагч Др. Томо Канда; Филиппин улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Жон Жулиард Го; Др. БНХАУ дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ, хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чүй Ин нар ажиллав. Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв, НЭМХ-ийн дарга М.Золзаяа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал нар тус уулзалтад оролцлоо.

✅Зөвлөхүүд Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлгийн үйл явцтай танилцаж, БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв болон Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгээр зочилж, харилцан туршлага судалж, цаашид бодлогын түвшинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зорилт, арга хэмжээний чиглэлийг тодорхойлох чиглэлээр санал солилцлоо.

✅Түүнчлэн Хархорин сумын малчин өрхөд зочилж, Нэгдсэн эмнэлгийн эмч өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, мобайл технологиор хэвлийн хэт авиан үзлэг хийж, зөвлөгөө өгсөн нь Зөвлөхүүдийн багийнханд Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй мобайл тусламж үйлчилгээний хэрэгжилтийг бодит жишээн дээр сурталчилж танилцуулсан үйл явдал болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан