Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулна

НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар санал солилцсон юм.

Эл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ногоон, тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, чанартай дэд бүтцэд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх аж.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг publicinvestment.gov.mn системд холбосон. Цахим системд холбогдсонтой холбоотойгоор техникийн туслалцаа үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургалтад хамруулах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.  

Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Уг төслийн хүрээнд нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлснээр хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн систем болон чадавх бэхжин, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар аргачлал сайжирч, орон нутгийн хөрөнгийн удирдлагын систем боловсронгуй болно” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан