Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Л.Гантөмөр: Хүн бүрийн өгсөн санал парламентад шууд тусгалаа олох учир итгэлтэйгээр саналаа өгөөрэй

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр өнөөдөр 12 цагийн орчимд саналаа өгч, ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Тэрбээр, Иргэд, тэр дундаа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна. Орой 22 цагтай уралдан, дараалал үүсгэн санал өгдөг явдал энэ удаад битгий давтагдаасай гэж хүсэж байна.

Залуучууд маань энэ удаагийн сонгууль "санал гээгдэхгүй" тогтолцоогоор явж байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн бүрийн өгсөн санал парламентад шууд тусгалаа олдог тогтолцоо учраас итгэлтэйгээр ирж саналаа өгөхийг уриалъя. 

Энэ сонгуулийн сурталчилгааны хугацаа богинодчихов уу гэж харж байгаа ч бид шинэ залуучуудаа иргэдээ таниулж чадсан, тэднийг дэвшүүлснээр бид алдаагүй гэж хэлмээр байна гэв. 

1 Сэтгэгдэл
hovdiin hogiin hulgaich
Хамгийн их уншсан