Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
МАН урьдчилсан байдлаар 68 суудалтай болох тооцоолол ирж, ялалт байгуулж байна

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Дарга төвтэй байсан тогтолцоо зөвхөн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөллийн зарчим болж байна. Өнөөдөр анх удаа 34 жилийн түүхэнд 5-6 нам парламентад суух болж байна гэсэн мэдээлэл ирж байгаа нь ардчилалд шинэ хуудас нээж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн бүх намын төлөөлөлд талархал илэрхийлье. АН, ХҮН намынханд энэ өөрчлөлтийг хийж чадсанд талархаж байна.

МАН урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болох тооцоолол ирж, ялалт байгуулж байна. Энэ бол МАН-ын ялалт гэхээс илүүтэй ард түмний ялалт. Ард түмний дуу хоолой парламентад орж ирж буй цоо шинэ үзэл санааны том реформ болж буйгаар Монгол Улсын парламентад түүх болж үлдэнэ.

Одоо бид шинэ 30 жилийн тогтолцоонд дасах ёстой. Шинэ дэгээр явна, намууд бодлогын нам болно, намын дэргэд судалгааны хүрээлэнгүүд бий болно, үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ, ард түмний санал гээгдэхгүй. Өнөөдөр санал өгөх үедээ маш сэтгэл хангалуун байсан зүйл бол 1990 онд Монголын ард түмэн идэвхтэй, ардчилалдаа сэтгэл хангалуунаар өндөр ирц бүрдүүлж, төлөөллийн төв байгууллага парламентыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйлдээ эргэн ирэх ард түмний дуу хоолой болж байна.

Үзэл бодлын ялгаатай байдлыг хүндэтгэж, үйл ажиллагаандаа тусгаж явах болно. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна" гэлээ.

 

5 Сэтгэгдэл
ОЮУК САЙДАД ДАЙХ ҮГ. МАН БУЮУ ОЮУК САЙДЫГ ЧАДАХ ХЭМЖЭЭНДЭЭ ТУЛТАЛ ДЭМЖЛЭЭ. ТА БҮГД ДАХИЖ УЛСЫН ИХ ХУРАЛД ОРСОН УУ ОРСОН. МЯНГА МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛӨӨС БИЧИЖ БАЙНА. 34 ЖИЛ УЛС ТӨРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ИДЭЖ УУХ БАЙ БОЛСОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭР АРИУН БАЙЛГАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАНА ГЭДЭГ ИТГЭЛ ТЭЭЖ САНАЛ ӨГСӨН ШҮҮ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭРХЭМ САЙД ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ.
Бүх л бүтэн 64 суудал авчихаад эвлийн гэх манан үүсгэвэл би л лав Ардын намаас гарлаа. Хайран энэ нам, үзэл бодолдоо үнэн ч байсны 28 жил. Хэлэх ч үг алга
Миний ард нөлөөлчихөөр лав дунджаар 32 МАН-н гишүүн байгаа үүнийг багаар бодоход 2-р үржүүлэхэд 64 ийм л хүмүүс МАН-с явна даа, арай ч дээ
Үхсэн ацны чинь ялалт. ЗГ-таа АН, ХҮН-г сонгох юм бол МАН сөнөсөн дээр. Ядахдаа жирийн гишүүдээ бодсонгүй юу. Ингэвэл энэ намаас их л жирийн нэгэн гиүүд дэмжигчдээ алдах болно доо
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан