Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024.06.28-ны өдөр болж, Сонгуулийн ерөнхий хороо 2024.06.30-нд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан.

Сонгуулийн дүнгээр Нийслэлийн ИТХ-ын доорх төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм. Тодруулбал:

• Жуковын Алдаржавхлан
• Наранцэцэгийн Алтаншагай
• Нацагдоржийн Батсүмбэрэл
• Хөххүүгийн Болормаа
• Пүрэвжавын Ганзориг
• Пүрэвсүрэнгийн Наранбаяр
• Даваахүүгийн Пүрэвдаваа
• Доржзовдын Энхтуяа нар юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг.

Мөн Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай.

Тиймээс Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан