Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно “Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгосон Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй Гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-д суурилсан боловсролын төслийг хэрэгжүүлнэ Он гарсаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ Япон улс Монголын эрчим хүчний салбарт 500 сая иений тоног төхөөрөмж нийлүүлнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ

НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж, өнөөдөр нээлээ. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн  тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн  систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар  тарьж, зүлэгжүүлсэн байна. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй  ногоон орон зай нэмэгдэж буй.

Энэ талаар “Рио Тинто Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул “Бид энэхүү  төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна.  Рио Тинто нь энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас  илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын  чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд  эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Түүнчлэн “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-ийн менежментийг хоёр жил  “Рио Тинто Монгол” ХХК хариуцах бөгөөд 2026 онд нийслэлд хүлээлгэж өгнө.   

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан