Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв”-ийг байгуулна

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтрепренёршип хөгжлийн институт (KISED) хамтран Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв”-ийг байгуулахаар болсон.

“Инновацын төв”-ийг байгуулснаар монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, технологийн хүний нөөцийг бэлтгэж чадавхжуулах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой.   

Дээрх төв байгуулагдсанаар гурван жилийн хугацаанд гурван мянга орчим гарааны бизнес эрхлэгч залуус дээрх төвөөр үйлчлүүлж, мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлах сургалтад хамруулахаас гадна 45 гарааны бизнесийг дэмжиж ажиллана. Мөн ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутнуудад зориулсан стартап, инновацын сурах материалыг боловсруулахаас гадна стартапыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтрепренёршип хөгжлийн институт (KISED)-ийн зөвлөх доктор, профессор Ким Жүн Хён болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзаа.

Уулзалтаар талууд инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг дэмжих, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, туршлага солилцох, оюутан солилцооны асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул: “Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв” ашиглалтад орсноор хоёр улсын бизнесийн орчныг сайжруулж, бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд сайн туршлагыг солилцох таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн зүгээс уг төвийг ашиглалтад оруулахын төлөө бүхий л талаар дэмжиж хамтран ажиллана” гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан