Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тэдгээрийн харьяа байгууллагуудын удирдлагуудтай салбарт тулгамдаж байгаа тодорхой асуудлаар уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах тухай, манай улсын эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга хийж, эдгээр асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар уулзалтад оролцогчид нээлттэй санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэл, түүнчлэн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар танилцуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн он дамжсан өр төлбөр, түүнээс шалтгаалах тусламж үйлчилгээ тасалдах эрсдэл, байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны оновчтой бус байдлаас шалтгаалсан тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдэл, гадаад зээл тусламж, олон улсын байгууллагын санхүүжилтийн үр ашиггүй зарцуулалт зэргийг бууруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтыг эрчимтэй хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Мөн салбарын бодлого, хэрэгжилтийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, үр дүнтэй шийдвэрлэхэд салбараараа идэвх санаачилгатай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо сайжруулж, ажлын давхардал хийдлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн асуудалтай холбогдох бүх байгууллагуудын дунд уулзалт зөвлөгөөнийг тогтмол хийж байхаар тогтлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


 
3 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
ШУУРХАЙ МЭДЭЭ БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
Хамгийн их уншсан