Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төсөлд өөрчлөлт оруулна

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан. Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тус ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ. Тодруулбал,

  • Авто замын трассын дагуу байгаа цэвэр усны далд шугамыг хонгилын системд оруулахад “ДНТ” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дулааны худаг давхцаж байгаа тул нэвтрэх сувагтай уялдуулан зураг төсөлд өөрчлөлт оруулах,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээг хамгаалах, шилжүүлэх ажлын хүрээнд тус байрлалд хоёр айл өртөж байгаа тул агаарын шугамыг кабель шугам болгон зурагт өөрчлөлт оруулах,
  • Нүхэн гарцын дээрх далангийн бэхэлгээ нурсан тохиолдол гарсан тул далангийн зурагт өөрчлөлт оруулах,
  • Дулааны шугам замын трассыг уялдуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Ташрамд, гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт 2022 оноос хойш эхэлсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас өнөөдрийн байдлаар  345 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Тус олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан