Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Энтони Блинкен: АНУ-ын талаас олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулахад бэлэн

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен манай улсад айлчилж байна.

Өнөөдөр тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр хэлэлцсэн асуудлынхаа тухай талууд хамтарсан мэдээлэл хийв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Өнөөдөр бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах ёстой талаар ярилцлаа. АНУ-ын талаас олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа Төрийн нарийн бичгийн даргаар дамжуулж мэдэгдсэнд таатай байна. Хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар тодорхой мэдээлэл солилцлоо.

Энэ удаагийн айлчлалын үр дүнд Монгол Улс англи хэлийг хоёр дахь гадаад хэл болгосонтой холбогдуулан АНУ-ын талаас эхний ээлжид англи хэлний сургалтын төвийг байгуулахаар болсон шийдвэрээ дуулгалаа. Мөн Монгол англи хэлний багш нарыг сургах, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярьж тохиров. 

Хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд багтааж Улаанбаатар хотноо зохион байгуулах, 2020 онд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг сунгах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэндээ сэтгэл хангалуун байна" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан