Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг- Лүн /, зүүн хажуугийн Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан / зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Хараа /Дархан/, Ерөө, Туул / Босгийн гүүр- Алтанбулаг /, Эг, Улз, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/, Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар-Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024-08-05

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан