Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
СЕХ:Аймаг нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа

Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Аймаг, нийслэлийн Хурал 2024 оны 8 дугаар сарын 2-оос өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгууллаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах, сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх зэрэг эрхийг хэрэгжүүлэн ажиллана.

Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо 2024 оны 8 дугаар сарын 12-оос өмнө Сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

Сум, дүүргийн сонгуулийн хороо Хэсгийн хороог 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө дарга болон зургаа эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан