Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР /СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР/

  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 17:30 хүртэл
  • Хүлээн авах хаяг: hr@masm.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 99991254
  •  

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Стандарт, хэмжил зүйн газар

Ховд аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Хэлтсийн дарга

Удирдах

ТЗ-4

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

  • инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл (07);
  • боловсролын шинжлэх ухаан (0111, 0114);
  • эрх зүй (0421);
  • эдийн засаг (0311);
  • нягтлан бодох бүртгэл (0411);
  • санхүү, банк, даатгал (0412);
  • менежмент ба удирдахуй (0413);
  • байгалийн шинжлэх ухаан (053);
  • эрүүл мэнд (091);
  • аялал жуулчлал, чөлөөт цаг (1015).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

2

Стандарт, хэмжил зүйн газар

Дундговь аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Хэлтсийн дарга

Удирдах

ТЗ-4

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

  • инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл (07);
  • боловсролын шинжлэх ухаан (0111, 0114);
  • эрх зүй (0421);
  • эдийн засаг (0311);
  • нягтлан бодох бүртгэл (0411);
  • санхүү, банк, даатгал (0412);
  • менежмент ба удирдахуй (0413);
  • байгалийн шинжлэх ухаан (053);
  • эрүүл мэнд (091);
  • аялал жуулчлал, чөлөөт цаг (1015).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

3

Стандарт, хэмжил зүйн газар

Сүхбаатар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Хэлтсийн дарга

Удирдах

ТЗ-4

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

  • инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл (07);
  • боловсролын шинжлэх ухаан (0111, 0114);
  • эрх зүй (0421);
  • эдийн засаг (0311);
  • нягтлан бодох бүртгэл (0411);
  • санхүү, банк, даатгал (0412);
  • менежмент ба удирдахуй (0413);
  • байгалийн шинжлэх ухаан (053);
  • эрүүл мэнд (091);
  • аялал жуулчлал, чөлөөт цаг (1015).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

--- оОо ---

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан