Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМЯ: Монголд эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулах ажил урагшилж байна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ ондоо багтан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар боллоо.

Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангах асуудлыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон 25 өвчнөөс дараах өвчнүүдийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болох бөгөөд ингэснээр иргэд тэгш хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, иргэдийн төдийгүй улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Үүнд:

-Тархи нугасны гүний, төвөгтэй байрлалтай нэвчсэн, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээ

-Меньерийн өвчний хүнд хэлбэрийн үеийн мэс засал эмчилгээ

-Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал

-Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ

-Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулралтын эмчилгээ

-Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ

-Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал

-Доод мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн согогууд, гэмтэлийн дараах шагайн үений тогтворгүйтэлийн үеийн мэс заслын эмчилгээ, доод мөчдийн дутуу хөгжил ясны хавдрын нөхөн сэргээх мэс заслыг эмчилгээ

-Хүүхдийн доод дээд мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтлийн мэс засал

-Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо

-Аутизмын хүрээний эмгэг зэрэг юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан