Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ

 

 

“Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд”-ийн орчим ажиллаж байх үедээ иргэн Ц, З, О, Б нарын бүлэг этгээдүүд түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарах их хэмжээний мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олж, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг “А”-д худалдсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.

Дээрх этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр мөнгөн зоос /ёншгойт/ 1184 ширхэг, мөнгөн ембүү 29 ширхэг, мөнгөн гулдмай 1 ширхэг, хууль бусаар олсон байж болзошгүй 65.000 ам.доллар, 92.990.000 төгрөгийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа ба их хэмжээний мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдоод байгаа юм гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.


  Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан