Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилгоор сургалт, дадлагад оролцлоо

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан “Уулын явган цэргийн мөсний авиралт”-ын сургалт, дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилготойгоор оролцлоо.Тус дадлага, сургалт нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн байрлал болон Улсын тусгай хамгаалалттай “Мөнххайрхан" уулын бүс Сүхбаатар оргилд далайн төвшнөөс дээш 4362 метрийн өндөрт зохион байгуулагдаж, уулчин дайчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулах түүхэн алхам болж байна.

Мөн Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчид болон Цэргийн төв эмнэлгийн хээрийн II шатны эмнэлгийн шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэх бүрэлдэхүүн оролцсон юм.Энэ хүрээнд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай Тусгай хүчний цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Жавхланбаяр болон дэд хурандаа Ё.Швеглер нар танилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан