Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024" болно

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран 2024 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирэх юм.Монгол Улсаас 400 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлээд байна.

Оролцогчид:

-Наймдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут,

-Наймдугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут,

-Наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу “Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас - Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхалт хийхээр төлөвлөж байна.Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд өргөн дэлгэрсэн байдаг.Тухайлбал, Токио хотын Олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестиваль гэх мэт Монголын явган алхагчдын өргөнөөр оролцдог аж.Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн, олон орны хүмүүстэй танилцаж, Монгол Улсынхаа өв соёлыг сурталчлан нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
амжилт, сайхан арга хэмжээ болдог шүү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан