Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Сонгуулийн автоматжуулсан систем, мэдээллийн нэгдсэн сан ашиглах сургалт үргэлжилж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар ажиллах Мэдээллийн технологийн багийн ахлагч, гишүүдэд зориулсан сургалт өчигдөр (2024.08.22) эхэлсэн.

Мэдээллийн технологийн багийн ахлагч, гишүүдэд Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn) цахим системийн ашиглалт, сан бүрдүүлэх, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, санал тоолох төхөөрөмжийн иж бүрдлийг ашиглах талаар мэдээлэл, сургалт хийж арга зүйн зөвлөмж өгч байгаа юм.

Мэдээллийн технологийн багийн ахлагч, гишүүд сургалтын эхэнд хамтран ажилладаг үүрэн холбооны “Мобиком”, “Юнител”, “Жи Мобайл” болон “Ай Ти Зон”, “Интерактив” компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn) цахим системийг ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх талаар уг системийг хөгжүүлэгч “Интерактив” ХХК-ийн мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт хийлээ. Тодруулбал,  Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-ийн хэрэглэгчийн удирдлагаар хэсгийн хороодын эрх үүсгэх, шалгах, албан хаагч томилох, хүсэлт цуцлах, үнэмлэх хэвлэх болон хэрэглэгчийн дүр үүсгэх, тохируулах, эрхийн тохиргоо хийх талаар “Интерактив” компанийн Бүтээгдэхүүний менежер У.Наранханд, Э.Ундрал нар сургалт, дадлага хийв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт болон нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл, хариуцан ажиллах ажилтныг нь бүртгэж, мэдээллийн санг ашиглах эрх үүсгэх, менежер, шадар туслах, ухуулагч, ажиглагчаар бүртгэх, үнэмлэх хэвлэх, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгсэл бүртгэх, гэрчилгээ хэвлэх талаар сургалтад оролцогчид мэдээлэл авч, дадлага хийсэн юм.

Зөөврийн саналын хайрцгаар санал өгөх бүртгэлийг цахим санд хийх, чиглэл, сонгогч бүртгэх болон санал тоолох төхөөрөмж, саналын хуудасны зарцуулалт бүртгэх талаар Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn) хөгжүүлэгчид мэдээлэл, зааварчилгаа өглөө.

Сургалт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдлийг ашиглах талаар үргэлжилнэ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан