Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Н.Ганибал: АН Орон нутгийн сонгуульд Шинэ намтай хамтран оролцоно 

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан Нам (АН), Шинэ намтай эвсэж оролцох санамж бичиг байгуулж, намын төлөөллүүд гарын үсэг зурлаа.Үргэлжлүүлэн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд яагаад хамтран оролцох болсон талаар АН-ын удирдлагууд мэдээлэл өглөө. 

АН-ын ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал "Аравдугаар сарын 12-нд орон нутгийн сонгууль болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас 8,100 гаруй нэр дэвшигчид өрсөлдөхөөр бэлэн болж, СЕХ-д бүртгүүлэх ажил явагдаж байна. Мөн нэг онцлог нь АН-тай Шинэ намынхан хамтран нэгдэж орон нутгийн сонгуульд оролцох болсноо баталгаажууллаа. АН орон нутгийн сонгуульд орон нутаг бүрийн онцлогт тулгуурласан мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувь нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр юм.Шинэ намын хувьд ардчиллын үнэт зүйл, хүний эрхийн асуудал, иргэнийг хамгаалах тал дээр АН-тай нэг үзэл баримтлалтай учраас энэ удаагийн сонгуульд хамтарч орж байгаа хэмээн ойлгож болно. УИХ-ын сонгуульд холимог систем бий болсон хэдий ч олон нам саналаа хувааж, Монгол Ардын Нам (МАН)-д давуу боломж үүсгэснийг бид харсан. Цаашдаа улс төрийн чиг баримжаа ижилхэн намууд нэгдэж сонгуульд оролцвол ардчиллаа хамгаалж чадна. Бид ялалт байгуулбал хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээн байгуулалтыг богино хугацаанд зоригтой шийднэ" хэмээн ярилаа. "Нийслэлийн засаг дарга үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай. хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготой хоосон амлалт өгч байна"Харин орон нутгийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн талаар Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Батцогт "Сонгууль гэдэг дүн тавьдаг зүйл. Дөрвөн жилд Улаанбаатар хот хэрхэн хөгжсөн, дарга нарын амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэдэгт дүн тавина. Дөрвөн жилийн өмнө МАН Улаанбаатар хотыг аз жаргалтай хот хэмээн мөрийн хөтөлбөр дэвшүүлж олонх болсон. Үүнд аравдугаар сарын 12-нд дүн тавих болно. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг бид нэгтгэж харсан. Өнөөдөр болон өнгөрсөн дөрвөн жил эрх барьж буй нам Улаанбаатарчуудын 27 хувийн дэмжлэг авч байгаа. Харамсалтай нь 27-28 хувийн дэмжлэг авсан нам өнөөдөр 100 хувь засаглаж, нөхцөл байдал ямар буйг бид харж байна. Гэтэл нийслэлчүүд олонх нь МАН-ыг огт дэмжихгүй байгаа. Үлдсэн 70 орчим хувийн санал олон намд хуваагдаж, сонгуульд яллагддаг тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Ардчиллын үнэт зүйлд нэгддэг олон намд санал тавьж, уулзалт хийж орон нутгийн сонгуульд нэгдэн орохоор эхний хэлэлцээр амжилттай боллоо.Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар гэдэг хүн үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготой хоосон амлалт өгч байна. Бид хотын дарга шиг зам нь түгжирч байхад бордюр солиод явахгүй байх.Хүүхдийн хөгжил, боловсрол мэдлэгийг бий болгох зорилгоор "есдүгээр сарын 1" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл санаачилсан. Энэ хүрээнд хүүхдэд ээлтэй хот гэх зорилтыг дэвшүүлж ажиллах болно" хэмээн ярилаа.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан