Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан авто зам засварын компаниудын удирдлагатай уулзлаа. Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Тодруулбал, Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольж байгаа юм.Тэгвэл ирэх даваа гарагт Барилга хот байгуулалтын сайд бродюрын “MNS”стандартыг өөрчлөхөөр болжээ. Үүнтэй холбогдуулан ирэх жил Улаанбаатар хот төсөвтөө бродюрын мөнгө тавихгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж байв.Тэрбээр “Энэ жил бид Улаанбаатар хотын төв магистраль авто замуудыг шинэчилж, дуусгана. Ирэх жил гэр хорооллын дундах авто замыг шинэчилнэ. Бродюрын стандартад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан одоо авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд хуучин бетон бродюрыг хоёр хэсэгт хуваан ангилна. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бродюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүй бродюрыг Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгнө. Ирэх жил “Туулын хурдны зам”, “Улаанбаатар хотын тойрог хурдны зам”-ын ажлууд эхэлнэ. Ирэх жил хийх авто зам, засварын төсөвт шинээр бродюрын мөнгө тавихгүй гэдгийг мэдэгдье” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан