Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Өнгөрсөн жилийн үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хамруулах ажлыг зохион байгуулснаас гадна үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна. Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан