Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна

 

Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийг хийж буй. Тус авто замыг өнөөдөр асфальт бетоноор хучиж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очироос тодрууллаа. 

Тэрбээр “Тус авто замын ажлыг есдүгээр сард дуусахаар төлөвлөж байна. Гүүрний ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", авто замын ажлыг "Тотал инж ХХК" хийж буй. Гүүрний ажил өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй, харин замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан