Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Архинд донтогчдыг мэргэжилтэй болгоно
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт өнөөдрийн байдлаар 131 өвчтөн эмчлүүлж байна. Тэдний 17 нь эмэгтэй.  Архинд донтож, албадан эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 50 гаруй хувь нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй, 25-45 насныхан гэнэ. Сүүлийн үед нийгмийн стресс, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдлаас болж архинд донтох эмэгтэйчүүдийн тоо олширч буйг мэргэжилтнүүд хэлж байна.
ШШГЕГ-ын харьяа дээрх газар нь сум дундын эмнэлгийн статустай. Шүүхийн шийдвэрээр хүргэгдэн ирсэн өвчтөнүүд 3-6 сар хордлого тайлах, архи уух дуршил бууруулах, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг байна. Энэ хугацаанд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалт явуулахаар болжээ. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөс мужаан, үсчин, гоо сайхны сургалт явуулах анги танхим тохижуулсэн аж. Өвчтөнүүд эмчлүүлэх хугацаандаа сургалтад хамрагдсанаар мэргэжлийн үнэмлэхтэй болж, тэндээс гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газрын дарга, хурандаа Д.Энхтайваны хэлснээр бол таван өвчтөн тутмын хоёр нь архинаас гардаг гэнэ. Архинд донтох нь сэтгэл зүйн өвчин. Урт хугацаанд эдгэрдэг, тухайн хүний сэтгэл зүйгээс их хамаарч эмчилгээний үр дүн гардаг гэдгийг ч онцолсон юм.
Архинд донтох өвчтэй өвчтөнүүдийн 38-41 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 26-31 хувь нь давтан ирэгсэд байдаг аж.  Харин өнөөдрийн байдлаар тус газар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн  26 нь орон гэргүй, 43 нь ганц бие, 75 нь гэр бүлээсээ салсан гэсэн судалгаа байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан