Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийтийн тээврийн зарим чиглэлд богино эргүүлэх зохицуулалт хийнэ

Авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд богино эргүүлэх зохицуулалт хийнэ.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замыг 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хааж байгаа тул нийтийн тээврийн 8 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал, тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд болон том оврын автобуснууд хороолол дундуурх нарийн замаар явах боломжгүй тул Баянхошууны зам, Энхтайвангийн өргөн чөлөөгөөр тойрох, Эх нялхсын гудамжаар богино эргэх зэрэг зохицуулалт хийгдэнэ.

Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”

Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”

Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”

Ч:41-Z “Халдварт-МҮИС”

Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”

Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”

Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"

Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Мөн “UB smart bus” апликейшн дээр Z, -Z тэмдэглэгээтэйг сонгож чиглэлээ харах боломжтой. 

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан