Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
НАСЖИЛТ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНД АЧААЛАЛ ҮЗҮҮЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол:

- Шаардлагатай бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг баталсан, хэрэгжилт 85 хувьтай хэдий ч тогтолцооны өөрчлөлтийн гол зорилтууд хэрэгжээгүйг анхаарах;

Албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын хамралт хангалттай бус байна;

- Одоогийн тэтгэврийн тогтолцоо дангаараа тэтгэвэр авагчийн үндсэн хамгаалалт болж чадахгүй. Иймд тогтолцооны ачааллыг задлах шаардлагатай;

- Насжилт хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа нь Тэтгэврийн даатгалын санд ачаалал, дарамт үзүүлэхээр байна;

- Нөхөн даатгалын хуулиуд, шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан болон бусад хуулийн нөлөөгөөр тэтгэврийн даатгалын сангийн зарлагын ачаалал 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Нөхөн даатгал хийх нь сангийн зарлагыг өсгөхөөс гадна шударга бус байдлыг бий болгож байна;

- Хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлж байгаа нь тогтолцоотой агуулгын хувьд нийцэхгүй байна. Мөн цэргийн алба хаагчийг шимтгэлтэй хөтөлбөрт хамруулах эсэхийг одоо болтол шийдээгүй;

- Тэтгэврийн хэмжээ нь төлж байгаа шимтгэлтэй уялдаагүй байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлснээр бодит тэтгэвэр болон олгож байгаа тэтгэврийн хэмжээний зөрүү ихсэж, далд алдагдлыг нэмэгдүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан