Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өнөөдрөөс шинэчилж эхэллээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байсан юм. Тэгвэл тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа.Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Өнөөдөр замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс тус авто замд шинэчлэл хийх ажил чухал болохыг албаныхан хэлж байсан билээ. Ийнхүү авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан