Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах буюу нийт 73,000 гаруй хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийх юм.Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо. Мөн сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, энэ төрлийн үзлэгийг дараагийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох тогтолцоог бий болгохын тулд энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа гэв.Боловсролын яамны зүгээс үзлэгийн үр дүнг үндэслэн эрүүлжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлдэг болох талаар ойлголт, мэдээлэл хүргэх, хүүхдүүдэд эрүүл, зөв дадлыг зааж хэвшүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Мөн хичээлийн жилийн бүтцийн дагуу бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаж, сургуулиуд үзлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрт илрүүлгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ хэмээлээ.“Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулснаар суралцах таатай орчин бий болж, сурагчдын эрүүл мэндийг хамгаалан, дэмжиж, хүүхдийн сурлага, идэвх сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан