Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Авто замын ашиглалтын чанарыг лазер хэмжилтийн төхөөрөмжөөр үнэлдэг боллоо

Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр туршиж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн Замын хөгжлийн газраас уг лазер хэмжилтийн төхөөрөмжийг үнэлж, зам дээр хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчимд ийнхүү ажиллалаа.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэлэг технологийг туршиж, авто замыг олон улсын стандартад нийцүүлж, менежментийг хийлээ. Өнөөдөр туршиж буй LCM (Laser Crack Measurement System) системээр бид авто замын эвдрэл, ашиглалтын чанарыг өндөр түвшинд илрүүлснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой боллоо” гэв.

Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж 4 метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулна. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм. Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй шүү дээ. Иймд авто замын гадаргуун боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдлээ” гэсэн юм.Мөн LCMS (Laser Crack Measurement System) нь 2D зураг, өндөр нарийвчлалтай 3D профайлыг лазер шугамын проектор ашиглан 2 метрийн өндрөөс, 4 метрийн өргөнөөр хэмждэг. Улмаар 20-40 км цагийн хурдаар мэдээллээ цуглуулах боломжтой. Зөвхөн хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар хэмжилт хийдэг давуу талуудтай лазер төхөөрөмжийг Улаанбаатар хотын авто замд нэвтрүүлж эхэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан