Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээлээ

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр 10:10 цагт нээлээ.

Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг наймдугаар сарын 26-ны өдөр зарлаж, хуулийн хугацаанд ажлын 20 буюу түүнээс дээш хоногт гадаадын этгээд оролцох боломжтой байдлаар зарлаж, есдүгээр сарын 24-ний 10:10 минутад тендерийг нээлээ. Тендерийг нийт 13 га талбайд хоёр багц дээр зохион байгуулсан. Нийт төсөвт өртөг 240 тэрбум төгрөг. Хоёр багц тус бүрт хоёр оролцогч компани тендерийн материал ирүүлсэн байна. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга баригдана. Тодруулбал, 10 блок есөн давхар орон сууц, 8 блок таван давхар орон сууц барих юм. Түүнчлэн төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барихаар төлөвлөсөн.Тендерийг нээх үед НОСК-ийн мэргэжилтэн Б.Батзориг “Тендерийн нэгдүгээр багцад “Бодьпропертийз”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” материал ирүүлсэн байна. Хоёрдугаар багцад “Чайна Констракшн Континэнт энд Өүшн Монголиа”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” ХХК материал ирүүлжээ. Дээрх компани тус бүр хуулийн дагуу тендерийн баталгааг байршуулсан байна. Цаашид Үнэлгээний хороо холбогдох үнэлгээг гүйцэтгэнэ. Ажлын 15 хоногт тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргэнэ. Захиалагч нарт шийдвэр, зөвлөмжийг хүргүүлнэ. Тендер нээснээс хойш ажлын 30 хоногт шалгарсан компанитай гэрээ байгуулна. Гэрээ байгуулж дууссаны дараа барилга угсралтын ажил эхэлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны https://www.tender.gov.mn/mn/index/ сайтаас тендерийн талаарх мэдээллийг авах боломжтой. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг шалгаруулсны дараа гадна инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийн ажилд тусдаа тендер шалгаруулна” гэсэн мэдээллийг өглөө.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан