Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Алслагдсан дүүрэг, орон нутагт олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ

 

Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдээ орон сууцжуулах. Орон сууцжуулалтын асуудал нь нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал тул төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь нэн чухал байна.Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хуримтлалын сан”-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдээ орон сууцжуулах зорилт дэвшүүлэн, ажлын хэсгийн уулзалтуудыг тогтмол хийж байна.Энэ сарын 25-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаныхантай уулзаж, зээлийг тогтвортой хэрэгжүүлэх төлөвлөлтөө ярилцлаа.Өнөөдрийн байдлаар 130 мянган өрхөд 8.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгон зарласан.Тиймээс залуу гэр бүлээ дэмжих, урьдчилгаа төлбөрийг уян хатан байлгах, алслагдсан дүүрэг, орон нутагт олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийг шуурхай байлгана.Мөн зорилтот бүлгийн 150 мянган айлыг орон сууцжуулж, үнийн хөөрөгдлөөс сэргийлж, 2025 онд нийслэл, 21 аймагт зээлийн эх үүсвэрийг оновчтой хэрэгжүүлэх төлөвлөлтөө ярилцлаа.Нийслэлийн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилгоор хотын төвөөс холдох тусам, алслагдсан дүүргүүдэд 6 хувийн ипотекийн зээл, орон нутагт 3 хувийн хүүтэй зээл шуурхай олддог байх нөхцөлийг ирэх жилүүдэд бүрдүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан