Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг есдүгээр сарын 18, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын хүнсний асуудал хариуцсан удирдлага, албан хаагчид болон Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн нийт 320 гаруй удирдлага оролцсон юм. 

Сургууль, цэцэрлэгт хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит таван газар байдаг. Гэвч тус газруудын хүний нөөц хангалтгүй, зориулалтын байргүй тул сургууль, цэцэрлэгүүдэд хүртээмжтэй, аюулгүй хүнс нийлүүлэхэд дутагдалтай байдаг гэдгийг нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас онцолж байлаа.

Мөн сургалтын үеэр хүнс хангамжийн төвүүдэд хийсэн хяналт шалгалт, мал эмнэлгийн цахим гэрчилгээний хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн хоол хүнс хангамжийн байдалд төрөөс хэрэгжүүлж буй бодлого болон хүнсний хангамжийн төвүүдийн үйл ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Ийнхүү хэлэлцүүлгээс гарсан саналын хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлууд, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах арга замыг тодорхойлсон юм. Цуврал хэлэлцүүлэг аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан