Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй. Тус станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргил ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн”компани гүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн"компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна”  гэв.

Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тус хийнэ. Мөн одоогоор Монгол улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээд байгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажлыг хийх юм. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан