Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Баянголын амны 2007 айлын орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна

Баянголын амны 2007 айлын орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендерийг зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан.

Тус хороолол нь сургууль, цэцэрлэгийн цогцолбортой бөгөөд 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 14 ширхэг 10 давхар орон сууц барих юм. Тэгвэл уг орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “НЗДТГ-аас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 2007 айлын орон сууцны төслийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барихаар бэлтгэж байна. Энэ нь 1-3 өрөө орон сууц, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой иж бүрэн хороолол юм. Толгойт дэд төвийн газар чөлөөлтөд энэ орон сууцуудыг ашиглана” гэж хэллээ.Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг. Харин дэд бүтцийн хувьд 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан