Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сумын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон 20 машин хүлээлгэж өглөө

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь сумдын эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангах юм.Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд түргэн тусламжийн 20 автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны үеэр эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон дээрх автомашинуудыг түргэн тусламжийн машины нэн хэрэгцээтэй байгаа Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.Нээлтийн үеэр Сайд Т.Мөнхсайхан үндэсний хэмжээний яаралтай тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргахад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын хэрэгцээ өндөр гэдгийг онцлоод ЭМЯ-аас ирэх жилүүдэд бүх сумдын ЭМТ-үүдээ эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах бодлого барьж ажиллана хэмээн мэдэгдлээ. Харин Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли “Toyota Land Cruiser 78 маркийн энэхүү автомашин нь Монгол орны цаг агаарын нөхцөлд тусгайлан зориулж тоноглосон, туулах чадвар нэн сайн” гэдгийг тодотгов.“Монгол Улсад "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд нийт 75 автомашин нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар ийнхүү эхний 20 машиныг нь хүлээлгэж өгөөд байна. Үлдсэн 55 машин нь оноос өмнө орж ирэх аж. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан