Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Аймаг, нийслэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бие даан хэрэгжүүлэх журмын төслүүдийн хэлэлцүүлэг боллоо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2022 онд баталж, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн боловч уг хуулиар аймаг, нийслэл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл, хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тиймээс өнгөрсөн зургаадугаар сарын 5-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох журмыг батлахаар болсон. Энэ хүрээнд аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан журмын төслийг боловсруулж, аравдугаар сарын 1-ний өдөр цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт НЗДТГ, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлэгт оролцогч нар журмын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн экпертүүдийг оролцуулах, хувийн хэвшлийн ноу хау, оюуны өмчийн асуудлыг журмын төсөлд тодорхой зохицуулах, тухайн төслийн техник эдийн засгийн үндэслэл болон төслийн бичиг баримт бичгийг олон улсын стандартын дагуу боловсруулах саналуудыг гаргалаа. Журмын төслүүдийг ulaanbaatar.mn цахим хуудаст байршуулан санал авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэлэлцүүлэгт гарсан болон бичгээр ирүүлсэн саналуудыг судалж, тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Эдгээр журам батлагдсанаар аймаг, нийслэл нь өмчийн удирдлагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, улмаар бүс нутгийн хөгжлийг дэмжих, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх хэт төвлөрсөн зохицуулалтыг өөрчилж, орон нутгийн шинжтэй төслийг тухайн орон нутаг өөрийн нөөц бололцоо, төсвийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан