Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад нар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.Энэ хүрээнд БНСУ-ын эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн байгууллага болох тус эмнэлэгт гэмтэл согогийн, тэр дундаа Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд хэлбэрийн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, хамтарсан мэс засал эмчилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаар болсон байна.Төрөлхийн болон олдмол хүнд хэлбэрийн гэмтэл согогийг эмчлэх олон улсын дэвшилтэт арга технологийг эх орондоо нэвтрүүлснээр энэ төрлийн өвчлөлийг эрт үед нь оношлох, эх орондоо бага зардлаар цаг алдалгүй эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.Ташрамд сонирхуулахад, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь 1800 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт 9000 орчим ажилтантай, түүний дотор 2000 орчим эмч мэргэжилтэн жилд гурван сая гаруй үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлдэг ажээ. Түүнчлэн боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн салбарт био болон дижитал технологийн цогц үйл ажиллагааг нэвтрүүлж, тус улсын анхны мэргэшсэн судалгааны хүрээлэнгээр тодорсон байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан