Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэ сарын 1-4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж байна.Тус багийн төлөөлөл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгын үйл явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний 6 орны нэгээр Монгол Улс сонгогдож, хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн эмийг хүүхдэд зонхилон тохиолдож буй 6 төрлийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.Хамтарсан баг ЭМЯ, ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-ийн эмийн агуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн бүрдүүлэлт, хилийн хорио цээрийн алба болон агуулахын үйл ажилагаатай танилцжээ. Мөн эмч мэргэжилтнүүдэд хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээ, хадгалалт, түгээлт, эм бэлтгэлийн талаар сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ өнгөрсөн 6 сарын хугацаанд эм хүлээн авах талаар хийсэн бэлтгэл ажлынхаа талаар үнэлгээ, зөвлөмж өгөх аж.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан