Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үерийн улмаас багагүй хохирол учирсан. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар Геодези, усны барилга байгууламжийн газарт үүрэг болгосны дагуу 2024 онд нийт 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарч дуусаад байна. Мөн одоогийн байдлаар үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьсан. Үерийн далан нурж эвдэрсэн 9 газрыг засварлаж байна. Улаанбаатар хотод 4000 орчим шүүрт худаг байдаг бөгөөд тэдгээрт лаг цэвэрлэгээг 2-3 удаагийн давтамжтай хийж, борооны усыг саадгүй урсгаж гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ. 
Түүнчлэн 2024 онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Нийт 655 шүүрт худгийг засварлаж нөхжээ. Одоо байгаа үерийн далангуудын 46 байршилд 67.2 мянган тонн лаг хагшаас цэвэрлэж, цаашдаа нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан