Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 3.9 км авто замын хөдөлгөөнийг 11 сард нээнэ

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна.Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн.Мөн тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгээд байна.  Тус авто замын хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна.Энэ зам ашиглалтад орсноор нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй юм. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан