Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЦЭРГИЙН АЛБАА Ч ХААНА МЭРГЭЖИЛТЭЙ Ч БОЛНО

 

 Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага юм.Дотоодын цэргийн байгууллагаас иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргийг нь гүйцэтгүүлэхийн зэрэгцээ “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр сурган, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж ажиллах боломжийг олгодог. Энэ онд “Жэй Си Ай Монгол” төрийн бус байгууллага, “Амжилтын алхам” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Боломж би” төслийг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад “Гагнуурчин”, “Цахилгаанчин”, “Сантехникч”, “Барилгын засал, чимэглэлчин”, “Барилгын өрлөгчин”, “Хүнд машин механизмын оператор” мэргэжил олгох сургалт, мөн жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өгч байна.Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хааж байгаа иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшихийн сацуу улс орон, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулах чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаагаараа онцлог юм.Цаашид Дотоодын цэргийн байгууллагаас Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах, мөн санхүүгийн мэдлэгтэй, хуримтлалтай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан