Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
“Монгол Улсын 2025 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсын 2025 оны төсвийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 Оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас "2025 оны төсвийн төслийн төлөвлөлт"-ийн талаар, Үндэсний аудитын газраас "2025 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт", Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс "2025 оны төсвийн төслийн талаар гаргасан дүгнэлт", Авилгатай тэмцэх газраас “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шатанд үүсэж болзошгүй авилга, ашиг сонирхлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тусгагдсан зорилтууд", судлаач С.Баттулга “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртгийн төлөвлөлтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”-ний талаар тус тус танилцуулав.Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.Ташрамд дурдахад, өнгөрсөн оны долдугаар сард Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу жил бүрийн төсөв болон Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг ийнхүү олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан