Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар хотын даргыг нэр дэвшүүлнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болж дүн нь гараад буй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 13:00 цагт товлогджээ.Хуулийн 46.5-д "Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална" хэмээн заасан байдаг. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилох юм. Аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнд дараах шаардлагыг тавьдаг:
- дээд боловсролтой;
- төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
- шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
- ялгүй байх.
Орон нутгийн сонгуулийн дүнгээр нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Х.Нямбаатарыг хотын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах улс төрийн шийдвэр хэдийнээ гарсан. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн оронд шинэ хүн сонгоно, ингэхдээ анхдугаар хуралдаанаар бус дараа нь шийднэ гэх мэдээлэл байгаа юм.
0 Сэтгэгдэл



















